Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй гар утсыг нь дээрэмдэн, айлган сүрдүүлж, данснаас нь 18.500.000 төгрөгийг авсан" гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уншиж байна |