BTS-ээс цэрэгт явах дараагийн гишүүнээр J-Hope-ийг нэрлэв
БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдсан билээ. Харин хамтлагийн дараагийн гишүүнээр J-Hope гэдгийг өчигдөр /2023.02.26/ зарлалаа. Хэдий түүнийг зарласан хэдий ч түүнийг цэрэгт явах хугацаагаа хойшлуулах хүсэлт өгсөн талаар өнөөдөр “BIG HIT”-ээс мэдэгдээд байна.
Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ. Гишүүд ийнхүү бүгд дарааллын дагуу цэргийн албандаа татагдахаар болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ