Мадоннагийн том ах 66 насандаа таалал төгсөв
Мадоннагийн хамгийн том ах Энтони Сикконе өнгөрсөн баасан гарагт нас барсан хэмээн Pagesix мэдээлэв. Тэрээр 66 настай байсан ба архины хамааралтай болж гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа тасалж гадуур тэнүүчлэн амьдардаг байжээ.
Моданногийн эгч Мелина Цикконы нөхөр хөгжимчин Жо Хенри инстаграм хаягаараа дамжуулан: "Миний хүргэн ах Энтони Сикконе өнгөрсөн шөнө эх дэлхийн онгоцноос буужээ. Би түүнийг 15 настайгаасаа хойш л мэддэг байсан. Бид Мичиганд амьдралынхаа олон хаврыг өнгөрүүлсэн. Бид жинхэнэ ах дүүсийн адил хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлсэн. Би түүнийг үргэлж хайрлаж явах болно оо" хэмээн энэхүү мэдээг баталсан байдаг юм.
Энтони Сикконе хамгийн сүүлд “The Michigan Messenger” сонинд ярилцлага өгөхдөө, “Манай гэр бүлийнхэн хүнд хэцүү цаг үед маань надаас нүүр буруулцгаасан” гэж тэрээр өгүүлжээ. “Дүү маань бараг л тэрбумтан байхад би яагаад орон гэр ч үгүй байдаг билээ. Би энэ асуултад хариулах гээд чадаагүй. Та чадах уу” гэж тэрбээр сэтгүүлчээс асуусан байх юм. Харин Мадоннагийн хэлснээр бол тэрбээр ахдаа туслахыг нэг бус удаа хүссэн ч татгалздаг байсан хэмээн дурдаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ