XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цаг хүртэл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллалаа.
Цагдаагийн байгууллагад 02 дугаар сарын 20-ны 05.00 цагаас 02 дугаар сарын 23-ны 05.00 цаг хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 4820, гамшиг осол, гал түймрийн 35, эмнэлгийн яаралтай тусламжийн 3619 нийт 8474 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэн, хуулийн этгээдээс 102 дугаарын утсанд ирсэн гэмт хэрэг, зөрчлийн 3299, зам тээврийн ослын 999 дуудлага, мэдээллийг шийдвэрлэжээ.
Уншиж байна |