NETFLIX: Амьд үлдэх шоу Physical 100 үзэлтээрээ тэргүүлж байна

NETFLIX: Амьд үлдэх шоу Physical 100 үзэлтээрээ тэргүүлж байна

БНСУ-ын нэгэн цагт үзэгчдийг шуугиулсан "Squid game" киноны шоу нэвтрүүлэг болох  амьд үлдэх шоу "Physical 100" мөн л кино шиг ээ олны анхаарлын төвд ороод байгаа билээ. 


Энэхүү нэвтрүүлэгт бие бялдар, хүч чадалтай  100 оролцогч цуглаж 300 сая вонын төлөө нэвтрүүлгийн бэлдсэн саад бартааг туулах явдал юм.  Оролцогчдын хувьд олимпын медальт шигшээ багийн тамирчид,  усан цэрэг, мэргэжлийн тулаанч, бүжигчин, гал сөнөөгч, цагдаа зэрэг олон төрлийн онцлогтой оролцогчид оролцсон билээ. 

 

Одоогоор энэхүү шоу нэвтрүүлэг гарсан цагаасаа хойш Netflix-ийн шилдэг 10 нэвтрүүлгийн жагсаалтад орсон ба хамгийн их үзэлттэй Ази нэвтрүүлгээр тодроод байна. 

 

 Сайны хажуугаар саар гэдэг шиг нэвтрүүлэг оролцсон зарим нэгэн оролцогчид нэвтрүүлгийн үеэр хүнд хөнгөн бэртсэн талаараа дурдаж байсан юм. Жишээ нь: "Тэд тэмцээний үеэр зүгээр мэт аашилдаг ч тэмцээний дараа маш их өвдөлт мэдэрдэг. Зарим оролцогчид үнэхээр хүнд гэмтсэн байсан. Найзуудын маань хавирга хугарч, нэгнийх нь өвдөг мөн хугарсан гэж би бодож байна. Тэр алхаж чадахгүй байсан. Бас нэг шорт өмссөн эмэгтэй байсан. Тэр элсэн талбайд бөмбөг булаацалдсан юм. Тулалдаж байх үед түүний хөл бүхэлдээ цус болчихсон байсан" зэргээр тухайн үеийн бодит зүйлсүүдийг дэлгэж шоуны мөн чанарыг үзэгчидтэй хуваалцсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ