(G)I-DLE-ийн Mинни, Анн Мари нар хамтарч уран бүтээл гаргана
БНСУ-ын алдарт (G)I-DLE хамтлагийн гишүүн Mинни, дуучин Анн Маритай хамтарч уран бүтээл гаргахаар болжээ.
Тус улсын хэвлэлийн мэдээлснээр, "(G)I-DLE хамтлагийн гишүүн Minnie, дуучин Anne-Marie нар саяхан хамтрах гэрээгээ баталсан. Тэд одоогоор дууны сонголт, клипээ хэрхэн хийх талаар ярилцаж байгаа аж.
"Rockabye", “2002” зэрэг дуугаараа олонд танигдсан дуучин Анн Мари хэд хэдэн удаа Солонгост зочилж нэвтрүүлэгт оролцож байжээ. Тэрбээр хамгийн сүүлд “Dingo’s Music Killing Voice” нэвтрүүлэгт оролцож, Солонгос фенүүддээ бэлэг барьсан байдаг. Гайхалтай авьяаслаг хоёр дуучны хамтралын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ