MOMOLAND хамтлаг тарж буйгаа албан ёсоор мэдэгдлээ

MOMOLAND хамтлаг тарж буйгаа албан ёсоор мэдэгдлээ

Бид бүгдийн сайн мэдэх "Boom Boom" хэмээх дуугаараа олонд танигдсан охидын "MOMOLAND" хамтлаг дэбют хийсэн цагаасаа хойш зургаан жилийн турш уран бүтээлээ хийж, сонсогчдын чихийг баясгаж байсан билээ. Тус хамтлагийн гишүүд хоёрдугаар сарын 14-нд инстаграм хаягаараа дамжуулан хамтлаг тарах болсон тухайгаа мэдээлсэн юм. 


Hyebin, Jane, Nayun, JooE, Ahin, Nancy зэрэг хамтлагийн гишүүд англи хэлээр дараах мессежийг хуваалцсан байна.


Юуны өмнө онцгүй мэдээтэй дуулгаж байгаадаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Бид маш удаан ярилцсаны эцэст хамтлагаа тарааж, тус тусын карьераа эхлүүлэхээр болсон. Энэ нь мөрөөдлийнхөө төлөө өөрсдийн гэсэн замаар явахаар шийдсэн гэж хэлж болох юм. 

 

Бидэнд нандин дурсамжийг бэлэглэж, сүүлийн зургаан жил хамт байсан хайрт Мерри нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Бидний Merries бидний хувьд бүх зүйл байсан юм шүү. Та бүхэндээ эртхэн хэлж чадаагүйдээ харамсаж байгаа ч биднийг тэвчээртэй хүлээж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашид MOMOLAND болон гишүүн нэг бүрийг дэмжиж үргэлж хайрлаасай хэмээн хүсэж байна. Баярлалаа" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ