Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь 2023 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарснаар тэрбээр машинаа орхин зугтаж, тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгосон байна.
Бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уншиж байна |