BTS-ийн Мин Юнги анхны бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

BTS-ийн Мин Юнги анхны бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

БНСУ-ын алдарт BTS-ийн гишүүн Мин Юнги буюу Suga  ирэх дөрөвдүгээр сард анхны бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна.


Тэрбээр өнөөдөр К-поп фенүүдийн олон нийтийн платформ болох "Weverse" дээр аялан тоглолтоо зарлав.


Дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Белмонт Паркаас эхлэх аялан тоглолт нь түүнийг АНУ-ын Нью Йорк, Роземонт, Лос-Анжелес, Окланд мөн Индонез, Тайланд, Сингапур, Сөүл, Япон зэрэг улсуудаар очих төлөвлөгөөтэй байгаа аж. 


Энэ нь Сугагийн ганцаарчилсан дуучны анхны тоглолт байх юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ