Японы TBS телевизийн олон ангит киноны зураг авалтыг Монголд хийнэ

Япон улсын “TBS” (Tokyo Broadcasting System) телевизийн төлөөлөл Драмын тэнхимийн Контент үйлдвэрлэлтийн хэлтсийн дарга Дайки Ишиватари Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нартай албан уулзалтыг өчигдөр (2023.02.14) хийв.
Уулзалтын үеэр “TBS” телевизийн шинээр бүтээх олон ангит киноны 2 ангийн зураг авалтыг 2023 оны тавдугаар сард Монголд эхлэхээр болсноо мэдэгдэв.
Уг олон ангит кино нь Япон болон олон улсад “NETFLIX” онлайн платформоор дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа юм байна.
Япон улсын “TBS” телевиз нь Монгол улсад хийхээр болсноо мэдэгдэж 2022 оны наймдугаар сард албан уулзалт хийж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ