Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан маргааш буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна.
Танхимын гадна дэлгэц байршуулан шүүх хуралдааныг дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангана.
Уншиж байна |