Ахмад настны тухай хуулийн дагуу 65 болон түүнээс дээш настай ахмадуудад жилийн бүрийн Цагаан сар, Үндэсний баяр наадмаар “Насны хишиг” олгодог.
Сар шинийн баярыг тохиолдуулсан Насны хишгийг өнөөдөр олгоно.
• 65-69 насны 69 406 ахмад настанд 50 000 төгрөг буюу нийт 3.4 тэрбум төгрөг
• 70-79 насны 64 912 ахмад настанд 80 000 төгрөг буюу нийт 5.1 тэрбум төгрөг
• 80-89 насны 24 010 ахмад настанд 100 000 төгрөг буюу нийт 3.6 тэрбум төгрөг
• 90 ба түүнээс дээш насны 3 302 ахмад настанд 250 000 төгрөг буюу нийт 825.5 сая төгрөг олгоно.
Нийт 161 630 ахмад настанд 13 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгохоор жагсаалтыг банкууд руу илгээсэн байна.
Мөн өнөөдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон эхийн алдар одонгийн мөнгийг олгоно.
Уншиж байна |