О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор болжээ

IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг дахин хорихоор болжээ. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулж, шүүхээс хилийн хориг тавин сулласан юм. Тэгвэл өнөөдөр шүүхээс О.Мөнхжинг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар О.Мөнхжин цахим хуудсаараа мэдэгдлээ. Тэрбээр "Цагдан хорьж байгаа нь намайг гэм буруутай гэсэн үг биш. Намайг ямар нэг байдлаар хэрэгт нөлөөлж, оргон зайлж магадгүй гэсэн шалтгаанаар цагдан хорьж байна. Даваа гаригт болсон шүүх хурлаар надад хилийн хориг тавьсан. Гэтэл лхагва гаригт дахиад цагдан хорих санал ирүүлж, шүүхээс буцаасан. Өнөөдөр шүүгчээ солиод цагдан хорих хурлаар оруулж, намайг 30 хоног хорихоор боллоо.
Би үүнд үнэхээр харамсаж байна. Хэргийн үнэн мөнийг тогтоох бус О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр гурвыг цагдан хорих л сонирхолтой байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил 100 хувь баталгаажлаа.
Зүгээр ажлаа хийгээд явж байсан залуус зохион байгуулалттай ажиллагааны золиос болж байна. Гэм буруугүй атлаа цагдан хоригддог аймаар систем байна" хэмээн ярьж, хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ