Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 201 сая юанийн буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтыг шинэчлэн байгуулаад байна.
Урд хөршийн тусламжаар тус боомтын зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдаж, шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.
“Замын-Үүд” нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.