Хайрын шүлгийн ЦАГААН УУЛ-2023 яруу найргийн наадам болно
Хайрын шүлгийн "ЦАГААН УУЛ" яруу найргийн наадам 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд 17:00 цагт болно. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн Арлааны ЭРДЭНЭ-ОЧИРЫН нэрэмжит болж буй 22 дахь удаагийн "ЦАГААН-УУЛ" наадмын хоёрдугаар шатанд 24 яруу найрагч шалгаран хайрын шүлгээ өргөх юм. Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо, МҮОНРТ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, "ОЮУТ" групп, "Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР" сан хамтран зохион байгуулж байна.
1991 оноос эхлэлтэй энэхүү наадам нь 22 дах удаагаа болох гэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо онцлогтой.
Яруу найргийн наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ