Дуучин Рианна Super Bowl шоуны үеэр жирэмсэн төрхөө харуулав
Удаан хугацааны дараа тайзандаа эргэн ирсэн дуучин Рианна "Super Bowl Half Time" шоугаар дуулиан тарилаа. "Umbrella", "Diamonds", "Work" зэрэг 11 хит дуунаас бүрдсэн 13 минутын үзүүлбэрийнх нь үеэр үзэгчид түүнийг жирэмсэн болсноо зарласан байх магадлалтай хэмээн цахим хуудсаараа шуугьж эхэллээ.
Түүний хувьд тоглолтынхоо үеэр улаан хослол өмсөж, бэлхүүс хэсгээ зориуд ил гаргасан дүр зургийг харуулж нийтэд ил болгов. Гэсэн хэдий ч дуучин бүсгүй одоогоор албан ёсоор жирэмсэн болсноо зарлаагүй байгаа юм.
Нэмж дурдахад, Рианна тоглолт болохоос өмнө нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ "Би удахгүй тайзан дээр өөр нэгэн хүнтэй хамт дуулна. Хэн гэдэг нь одоогоор нууц шүү" хэмээж байсан билээ. Тэрбээр "Нэгэн хүн гэдэг нь тэр хэвлий дэх хүүхдээ хэлсэн байжээ" хэмээн фенүүд нь таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ