Сэм Смитийн загварын шинэ чиг хандлага
Дуучин Сэм Смит өөрийнхөө гадаад төрхтэй насан туршдаа тэмцсэний эцэст "Body dysmorphia disorder" өвчнөө ялан дийлсэн билээ. Биеийн дисморфик эмгэгтэй (BDD) хүмүүс харагдах байдалдаа хэт их санаа зовж, биеийнхээ согогтой гэж бодсон хэсгийнхээ тухай бодохоо больж чаддаггүй бөгөөд эдгээр хүмүүсийг гаднаас нь хараад оношлоход бэрх юм.
Урт хугацааны турш уг эмгэгээр шаналсан Сэм Смит эцэст нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч "Gloria" хэмээх шинэ цомогтоо зориулан цээж нүцгэн зураг авалтад оролцжээ.
Түүний хамгийн сүүлд гаргасан "I'm not here to make friends" дууны клип өөрийнх нь дотоод ертөнцийн илэрхийлэл болсон ч олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсаар байна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд болж буй арга хэмжээнд өөрийн жинхэнэ дүр төрх этгээд хувцаслалтаараа олныг татаж буй Сэм Смитийн загварын чиг хандлагыг сонирхуулж байна.
Тэрбээр Сэм Смитийн хувцасны загвар зохион бүтээгч Frolov амжилтын эх үүсвэр нь зоригтой бөгөөд шийдэмгий зан чанартай болон эмэгтэйлэг гоо зүйг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан нэгэн юм. Одоо тус брэндийн хувцсаар телевизийн хөтлөгч Вера Брежнева, Дуа Липа, Рита Ора, Гвен Стефани, Деми Ловато зэрэг алдартнууд гоёдог аж.
Түүний загварын чиг хандлагыг тодорхойлоход тун хэцүү. Гэхдээ хамгийн гол үзэл санаа нь ямар ч бие барьсан энгийн л нэгэн баригдмал хувцас бус, өөрсдийнхөөрөө хэн нэгнээс хараат бус байцгаая гэсэн утга бүхий. Тэрбээр сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа, Би өмнө нь хүмүүс миний биений талаар, хувцаслалтын талаар юу гэж ярьдаг бол гэхээс их айж бас санаа зовдог байсан. Үүнээс болж өдөр тутамдаа биедээ тухгүй хувцас өмсөж стрессдэж уурладаг байлаа. Энэ их уур, стресс нэг л мэдэхэд эмгэг болчихсон байсан. Харин би ойр дотны хүмүүсийнхээ ачаар, загвар зохион бүтээгчийнхээ ачаар өөрийгөө олж авлаа. Өмнө нь амьдралыг гашуун давс шиг төсөөлдөг байсан бол одоо "Амьдрал үнэхээр амтлаг чихэр шиг болж эхэлсэн" хэмээсэн байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ