Хар тамхины хөнөөл: Солонгос одууд хар тамхи хэрэглэвэл бүх зүйлээ алдана

img

 

Солонгосын урлаг хатуу. Ямарваа нэгэн дуулиан шуугиан тэднийг амьдралынх нь бүхий л цаг үеийг ч сүйрүүлж чадах том нөлөөлөл юм. Солонгос алдартнуудын нэр хүндэд хайр дурлал, согтуугаар машин жолоодох, сургуулийн дээрэлхэлт гэхээсээ илүүтэй хар тамхины хэрэг хамгийн ихээр нөлөөлдөг. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдах эрсдэлтэй гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ залуу үе энэ аюулыг үл тоомсорлон тааруулж хэрэглэхэд зүгээр гэж бодон зугаа цэнгэл хөөцөлдсөнөөр амь нас болон бүх зүйлээ алдаж буй. 


Хар тамхи урлаг, спортын алдартнуудын карьерийг насаар нь үгүй хийдэг. Тухайн үедээ Солонгос даяар дуулиан тарьж байсан хар тамхины төрлийн хэрэглэгдэхүүнийг хэрэглэсэн одуудын мэдээллийг хүргэж байна. 

 

BtoB-ын гишүүн асан Jung Il Hoon


BtoB-ын гишүүн асан Jung Il Hoon хар тамхи хэрэглэж олон нийтийг цочроож байсан. Тэрбээр хоёр жилийн өмнө марихуан хэрэглэж байгаад баригдаж байв. Үүний хариуд хоёр жил шоронд хоригдож, 133 сая вон буюу 120,000 ам.долларын торгууль ногдуулж байжээ. Үүний зэрэгцээ түүний амьдралын нэр хүнд, дахин К-поп салбарт орох эрхгүй болсон байдаг. 

 

Big Bang-ын гишүүн Top 


2017 онд цэргийн албанд татагдсан хойноо TOP хар тамхины хэрэгт холбогдсон. Бас л марихуан. Хар тамхины хэргээр шалгагдаж байсан Хан Со Хи гэгч эмэгтэй түүнтэй хамт хэд хэдэн удаа марихуан татсанаа цагдаа нарт хэлснээр асуудал үүссэн юм. TOP хэргээ хүлээж, нойрны эм уун, амиа хорлох гэж оролдож байв. TOP хоёр жил хорих ялаар шийтгүүлж, баригдах үедээ цэргийн алба хааж байсан учраас нэр төргүй халагдсан гэдэг. Одоогийн байдлаар KBS, EBS зэрэг зарим телевизээр гарахыг хязгаарласан хэвээр байгаа гэнэ. 

 

IKON хамтлагийн ахлагч B.I


Түүний талаарх мэдээлэл гарсаны дараахан B.I хамтлагаас гарах нь үнэн хэмээн YG энтертайнмэнт баталсан юм. Хэдийгээр Ikon хамтлаг түүнийг  үнэхээр авьяастай нэгэн байсан ч гэсэн хар тамхи хэрэглэсэн хэргээр хамтлагаасаа гаргасан байна. Хятад улс B.I-г хар тамхи хэрэглэсэн учраас Sina Weibo, Douyin зэрэг сайтуудад нэвтрэхийг хориглож, Ким Хам Бинтай холбоотой бүх контентыг устгаж байсан билээ. 

 


PSY


Ганнам Стайлын хаан 2001 оны 11 дүгээр сард марихуаныг хууль бусаар хэрэглэсэн хэргээр баривчлагдсан боловч тэр үед К-поп олон улсад нэрд гараагүй байсан тул энүүхэндээ л хэрэг нь шийдэгдэж байжээ. KBS телевизийнмэдээлснээр, PSy таван удаа хууль бус хар тамхи хэрэглэсэн бөгөөд богино хугацаанд сайн дуу хийх гэсэн дарамт нь үүний цаад шалтгаан болсон гэжээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч 5000 ам.долларын торгууль төлжээ.

 

2NE1 хамтлагийн дуучин Пак Бом

Үүнээс гадна “YG Entertainment”-т харьяалагддаг байсан хоёр ч уран бүтээлч хар тамхины хэрэгт буруутгагдаж байлаа. 2010 онд охидын алдартай хамтлаг 2NE1 хамтлагийн дуучин Пак Бом 82 ширхэг амфетамин гэх эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн нь илчлэгдсэн. Тэрбээр эмийг цэлцэгнүүр дотор нуун, өөр хүний нэр дээр захиалж авсан байв. Прокуророос түүний хэргийг шалгасан боловч тухайн үед тэгсхийгээд хэрэг нь хаагдсан. Пак Бом энэ эмийг Өмнөд Солонгост хориотой гэдгийг мэдээгүй, өөрийн анхаарал сарних эмгэг, сэтгэл санааны хямралаа даван туулахын тулд хэрэглэх гэж байсан хэмээн тайлбарлаж байжээ. Ингээд 2016 онд “YG Entertainment” 2NE1 хамтлагтай гэрээгээ сунгалгүй байж байгаад удалгүй хамтлаг тарсан байдаг.

 


Жүжигчин Жү Жи Хун


Солонгос драмын хаан гэгддэг жүжигчин Жү Жи Хун 2009 онд Гүнжийн цаг драмын гол дүрээрээ олны танил болсон. Үүнээс хойш хэдэн жилийн дараа MDMA болон кетамин хэрэглээд баригдсан байдаг. Тэрбээр жүжигчин Юн Сеол Хи тэргүүтэй гурван хүний хамтаар хэрэглэсэн хэргээр дуулиан тарьж байв. Тэрбээр зургаан сар хорих ялыг нэг жилээр хойшлуулж, торгууль төлөх ёстой байв. Мөн түүнийг MBC, KBS, EBS зэрэг гурван томоохон нэвтрүүлэгт оролцохыг хориглосон байна.

Жүжигчин Ю А Ин

БНСУ-ын жүжигчин Ю А Ин Propofol (нэг төрлийн хар тамхи) хэрэглэсэн хэргээр байцаагдаж байгаа аж. Одоогоор түүний хилээр гарах эрхийг хаасан байгаа ба Propofol-г байнга хэрэглэдэг эсэхийг шалгуулахаар шинжилгээнд өгсөн байна. Уг шинжилгээний хариу гарч 2021 оноос эхлэн пропофолыг байнга хэрэглэж эхэлсэн гэдэг нь илэрчээ. Мөн 2021 хэд хэдэн эмнэлгүүдээс пропофолын жор авч байсан нь тогтоогдсон аж. Түүний хувьд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. . 
Одоогоор тэр дөрвөн кино төсөл дээр ажиллахаар гэрээ хийсэн байгаа гэнэ. 

 

Эдгээр одууд энэ мэтчилэн хар тамхины хэрэглээнээс болж амьдралаа төдийгүй өдий зэрэгтээ босгосон карьераа алдаж буй. Өмнөд солонгосчууд каннабис хэрэглэхийг хуульчилсан эсвэл зөвшөөрөгдсөн орнуудад байсан ч марихуан татахыг хориглодог. Мөн хориглосон эм уугаад баригдвал таван жил хүртэлх хорих ялаар шийтгэж, зохих хэмжээгээр торгодог байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Josie Wilson:
Get your ex Love back with the help of a real spell caster who saved my marriage. I'm Josie Wilson from USA. I was at the verge of losing my marriage when Dr.Excellent stepped in and rescued me. My husband had filed for divorce after an unending dispute and emotional abuses we both suffered due to misunderstandings. He left the house and refused to come back. I sought for Dr.Excellent knowing I don’t wish to suffer another penury due to divorce cases and losing my man. I complied with his work procedures which was very easy and he worked for me. The love and connection between me and my partner was restored and he came back and got the divorce case canceled. It’s all for a fact that Dr.Excellent is honest and transparent in helping people and you too reading this can get the solution you seek in restoring joy and happiness in your marriage or relationship. contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 ,Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-02-12
Niitlel bichsen setguulchiin medeelliin haanaas oloh ve?
2023-02-12
Зочин:
Яагаад амьдрал нь боломжийн хэрнээ хар тамхи татаж тэнэгтээд байдаг юм бэ?
2023-02-11