Netflix-с Single's Inferno-3 шоуг бүтээхээ зарлалаа

Netflix-с Single's Inferno-3 шоуг бүтээхээ зарлалаа

 

Өмнөд Солонгосын контентууд улам л эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тэр тусмаа өнгөрөгч онд нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь өдөр ирэх тусам өссөөр байгаа билээ. 

 

 

Хэдийн гарсан даруйдаа үзэгчдийн дунд шуугиан тарьдаг "Single Inferno" шоуны гуравдугаар улирлыг бүтээнэ хэмээн Netflix-ээс албан ёсоор зарлалаа. Гэвч тус шоу нэвтрүүлгийн шинэ ангиуд хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм. Тэд “Single’s Inferno” 3-р улиралд шинэ дүрэм, байршилтайгаар эргэн ирэхээ батлав.

 

 

"Netflix"-ийн шилдэг реалити шоу болох "Single's Inferno" шоуны эхний хоёр улирал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын санаанд оромгүй үйлдлүүд уг шоуг үзэх гол шалтгаан болдог. 
 

 

Тус шоуны хоёрдугаар улирлын дугаарт "Алтан халбага зууж төрсөн охин" хэмээн нэрлэгдээд буй Шин Сыл Ги тус шоуны хамгийн чинээлэг оролцогчоор нэрлэгдсэн ба тус шоуны чимэг хэмээн нэрлээд байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ