Энэтхэгчүүд хайрын баярыг Үхэр тэврэх өдөр болгоно
Энэтхэгийн засгийн газар гэгээн хайрын баярын өдрийг "Үхэр тэврэх" өдөр болгон санал гаргаж дэлхий дахинд шуугиан тариад буй.
Хинду шашны хатуу үзэлтнүүд сүүлийн жилүүдэд Валентины баяраар хосуудыг зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэнгээс хөөх болсон. Мөн дэлгүүр хоршоо руу дайран орж, баяртай холбоотой бэлэг сэлтийг шатаах болсон байна. Тэд Валентины баяр нь садар самууныг сурталчилж байна гэж үздэг байв.
"Үхэр тэврэх" өдөр болгох гэсэн гол санаа нь Хинду шашны үнэт зүйлийг сурталчлах зорилготой аж. Тус улсын амьтан хамлаалах зөвлөл хэлэхдээ, "Үхэр тэврэх нь тухайн хүний сэтгэл санааг гэгээлэг болгож, хүн бүрд аз жаргалыг бий болгоно. Ингэснээр энэхүү өдрөөр хосууд үхэр тэвэрч аз жаргал мэдрээсэй гэж хүсэж байна" гэсэн байв.
Хинду шашинтнууд үхрийг ариун амьтан гэж үздэг. Тэр бүү хэл зарим мужид үхэр нядлахыг хориглосон байдаг гэнэ.
Валентины баярыг эсэргүүцэж, энэ мэт үйлдэл гаргах нь Хинду шашинтан гэдгээ батлах арга зам гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ