Туркэд болсон хүчтэй газар хөдлөлтөөс хэдэн өдрийн дараа ч эрэн хайх, аврах багийн аврагчид хүмүүсийг эсэн мэнд олж, нурангинаас гаргаж байгаа талаар Андолу агентлаг мэдэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн Газиантеп хотод газар хөдлөлтөөс хойш 76 цагийн дараа нурангин дороос гурван хүнийг эсэн мэнд гарган авч, эмнэлэгт хүргэжээ. Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад дотоодын болон олон улсын аврах албаны аврагчид, эрэлч нохойн хамт эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Лхагва гарагт гарсан мэдээллээр, аврагчид нийт 20 гаруй мянган хүнийг нурангин дороос аварчээ.
Турк, Сирид даваа гарагт 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөл хоёронтаа болж, энэ хоёр улс ихээхэн хохирол амссан юм. Газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга байшин нурж, цаг явахын хэрээр амьд үлдэгсдийг олох боломж багасаж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас 15 мянга гаруй хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |