Сон Жүн Ги, Кэти Луиза Сондерс нар анх удаа олон нийтийн өмнө болзов
БНСУ-ын жүжигчин Сон Жүн Ги, Кэти Луиза Сондерс нар хуримын зар цацагдсанаас хойш олон нийтийн өмнө анх удаагаа хамтдаа гарч иржээ.
Хосууд энэ сарын 8-ний оройн 09:00 цагийн үед "COEX Megabox" кино театраас гарч яваад папарацичдын дуранд өртжээ. Тус кино театрын тухлаг буйдан тансаг хоолоор үйлчилдэг "VIP" үзвэрт очиж нэгэн оройг өнгөрөөсөн байна.
Money Today сонины мэдээлснээр, Сон Жүн Ги, Кэти Луиз Сондерс нар хоёрдугаар сарын 8-ны оройн 9 цагийн орчимд "COEX" Megabox кино театраас гарч яваад папарицид өртжээ. Кэтигийн гэр бүл ч гэсэн кино театрт тэр хоёртой хамт кино үзсэн байна. COEX Megabox театр нь тэдний гэрээс 20 минутын зайд байрладаг. Хосууд болон Кэтигийн эцэг, эх тус кино театрын VIP үзвэрт дуртай гэнэ" гэв.
Жүжигчин Сон Жүн Ги удахгүй Унгар улсыг зорьж "Миний нэр Лу Ки Ван" хэмээх киноны зураг авалтад оролцоно. Тиймээс байгаа хугацаандаа эхнэртээ санаа тавьж, гадуур болзож байгаа гэнэ. Мөн Сон Жүн Ги, Кэти нар ойрын хугацаанд хуримаа хийхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ