Энэ сарын эхээр АНУ-ын дээгүүр сэжиг бүхий агаарын бөмбөлөг хөөрч, Америкийн эрх баригчид энэ бөмбөлгийг Хятадын тагнуулын бөмбөлөг гэж үзэн улмаар устгасан юм. Үүний дараа Хятад улс дэлхийн өнцөг булан бүрт тагнуул хийх зорилгоор агаарын бөмбөлгийг тогтмол ашигладаг гэсэн дүгнэлтэд Америкийн тусгай албад хүрсэн гэнэ. Энэ талаар Пентагоны төлөөлөгч мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" мэдээлжээ.
Хятадын агаарын бөмбөлгүүд Төв болон Латин Америк, Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Европ дээгүүр нисэж байгаа нь ажиглагдсан, эндээс харахад Хятад улс тагнуул хийхийн тулд агаарын бөмбөлгийг ашигладаг өргөн цар хүрээтэй хөтөлбөр байдаг гэсэн дүгнэлт хийхээс аргагүй болж байна гэж Пентагоны төлөөлөгч Патрик Райдер мэдэгдсэн байна.
Нью-Йорк Таймс сонинд байр сууриа илэрхийлсэн шинжээчдийн онцолсноор, агаарын бөмбөлгүүд нь тагнуулын хиймэл дагуултай харьцуулахад олон давуу талтай гэнэ. Агаарын бөмбөлгүүд газартай ойр байдаг, радараар илрүүлэхэд хүндрэлтэй, сонирхож буй нутаг дэвсгэрийнхээ дээр тогтон удаан байх боломжтой, энгийн камер ашиглан зураг авдаг гээд агаарын бөмбөлгийг тагнуулын зорилгоор ашиглах шалтгаан олон байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |