Хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд газар хөдөлсний дараа дэлхийн улс орнуудаас тусламж үзүүлж, аврагчдаа илгээсээр байгаа юм. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээс харахад, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Азербайжан Турк рүү илгээжээ.
Азербайжаны хэвлэлийн мэдээлснээр, тус улсын Онцгой байдлын яамны 725 алба хаагч Туркэд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа юм байна. Тэдний дунд 34 эмч, 7 техникийн ажилтан байгаа аж. Үүний зэрэгцээ даваа гарагаас хойш Азербайжан Турк рүү 7 онгоц, хүмүүнлэгийн тусламж ачсан автомашины нэг цувааг илгээжээ.
Туркэд болсон газар хөдлөлтийн дараа эрэн хайх аврах ажиллагаанд туслахаар АНУ, Япон, Украин, ОХУ, Монгол зэрэг олон орны аврагчид нохдын хамт Туркэд ажилласаар байна.
Турк, Сирид амиа алдсан хүний тоо 12 мянгыг давж, сөрөг хүчин Эрдоганыг буруутгаж байна
Туркийн газар хөдлөлт: Барилгын салбар дахь авлига олон хүний аминд хүрлээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |