Зеленский: Бидэнд танк, онгоц аль болох хурдан өгөх хэрэгтэй байна

img

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Их Британид айлчилсан, энэ нь дайн эхэлснээс хойш хийж буй хоёр дахь гадаад айлчлал байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Зеленский: Бидэнд эрх чөлөөгөө хамгаалах жигүүр өгөөч

 

Зеленский Британийн парламентад үг хэлэхдээ "Бидэнд эрх чөлөө байна, түүнийгээ хамгаалах жигүүр өгөөч" хэмээн мэдэгдэж, сөнөөгч онгоц өгөхийг хүсэж байсан бол Парист айлчлахдаа ч ийм хүсэлт тавьсан байна.

 

"Радио свобода" -ын мэдээлснээр, лхагва гарагийн орой Зеленский Парис хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Германы канцлер Олаф Шольц нартай уулзахдаа хүнд зэвсэг болон байлдааны онгоцуудыг Украинд "аль болох хурдан" нийлүүлэхийг хүсчээ.

 

Тэрбээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын есний өдөр Брюссельд болох Европын холбооны онц дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ уулзалтаар Украины эсрэг өдүүлсэн Оросын дайн гол сэдэв байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Буруу сонголтыг гашуун жишээ..
2023-02-10
Зочин:
Байх ёстой газраа байж ард түмэн газар нутгаа хамгаалж байгаа улсын ерөнхийлөгч хүн.
2023-02-09
Буруу сонголтыг гашуун жишээ..
Бас л уянгалаг ярина шүү
2023-02-09
Зочин:
Байх ёстой газраа байж ард түмэн газар нутгаа хамгаалж байгаа улсын ерөнхийлөгч хүн.