Орос, Беларусийн багуудыг үндэснийх нь далбаатайгаар ДАШТ-д оролцуулна гэдгээс болж АНУ-ын боксын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тэмцээнд оролцохоос татгалзжээ. Энэ талаар Америкийн боксын холбооны сайт дээр мэдээлсэн байна.
"Олимпын хартын шаардлага, зарчимтай холбоотойгоор спортын боксыг хөгжүүлэх, дэмжих, удирдах зорилгоо Олон улсын боксын холбоо биелүүлж чадсангүй" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сард Энэтхэгт, эрэгтэйчүүдийнх тавдугаар сард Узбекистанд болох юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Олон улсын холбооноос гаргасан шийдвэрээр Орос, Беларусийн боксчид эдгээр тэмцээнд оролцох аж. Ийм шийдвэр гаргах болсноо "улс төр спортод нөлөөлөх ёсгүй" гэж Боксын холбоо тайлбарлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |