The Hu хамтлаг метаверс дэх анхны тоглолтоо зарлажээ

Хүннү рок урсгалыг үндэслэгч “The Hu” хамтлагийнхан ирэх гуравдугаар сард виртуал тоглолт хийхээр болжээ.
Энэ нь метаверс орчинд тайз, дуучид зэрэг бүх зүйлсийг өөрсдийн хүссэнээрээ бүтээж, урьдчилсан бичсэн хөгжмийг явуулж хийдэг тоглолт юм. Үзэгчид тасалбарыг цахимаар захиалж нэвтрэх эрх авснаар тоглолтыг үзэж боломжтой болдог.
Уг хамтлаг нь мета ертөнцөд шоу хийсэн анхны Монгол хамтлаг болох юм.
Ийм тоглолтыг Кайли Жэннэрийн нөхөр реппер Травис Скоттын виртуал тоглолтыг 12 сая гаруй хүн үзэж байсан гэх зэргээр Ариана Гранд, BTS, "Twenty one pilots" Меган Ти Стэлион нарын олон алдартай хамтлаг, дуучид виртуал тоглолт хийж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ