Британийн хатан хааны Royal Mail шуудангийн алба дөрөвдүгээр сарын дөрөвний өдрөөс эхлэн борлуулагдаж эхлэх, III Чарльз хааны хөрөг бүхий шинэ маркны дизайныг танилцуулжээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Өмнөх маркууд дээр, Чарльзийн эх, хатан хаан II Элизабетийг титэмтэй дүрсэлж байсан бол шинэ маркууд дээр хааныг титэмгүйгээр дүрсэлжээ. Энэ энгийн дизайныг хаан өөрөө дэмжсэн гэнэ.
"Тэр энгийн зүйл хүссэн. Энэ бол элдэв чимэггүй энгийн хүний төрх" хэмээн Хатан хааны шуудангийн албаны албан ёсны төлөөлөгч Дэвид Голд мэдэгджээ.
Хатан хаан II Элизабетийн төрх бүхий маркуудыг 1967 оноос хойш солиогүй юм.
"Бид 70 жилийн туршид нэг л хаантай байсан, тиймээс 1967 оноос хойш маркийг солиогүй юм" хэмээн Дэвид Голд онцолсон байна.
Шинэ маркуудыг тун удахгүй борлуулагдаж эхлэх ч II Элизабетийн хөрөг бүхий марк урьдын адил ашиглагдах бөгөөд нөөц дуусах хүртэл хатан хааны хөрөгтэй маркийг худалдах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |