Жүжигчин Ю А Ин хар тамхи хэрэглэсэн хэргээр байцаагдаж байна
БНСУ-ын жүжигчин Ю А Ин Propofol (нэг төрлийн хар тамхи) хэрэглэсэн хэргээр байцаагдаж байгаа аж. Одоогоор түүний хилээр гарах эрхийг хаасан байгаа ба Propofol-г байнга хэрэглэдэг эсэхийг шалгуулахаар шинжилгээнд өгсөн байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт TV chuson сувгаар Солонгосын шилдэг Propofol их хэмжээгээр байнга хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаад шалгуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ.
Уг мэдээлэлд Сөүл хотын цагдаагийн газар жүжигчин Ю Ах Инийг хар тамхитай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргээр хоёрдугаар сарын 6-нд дуудаж, шалгаж эхэлсэн гэж тайлбарлав.
Propofol нь олон оронд аюултайд тооцогддоггүй, эмийн журмаар хэрэглэх боломжтой байдаг эм. Гэсэн хэдий ч Солонгосд тус эмийг сэтгэцэд нөлөөлдөг хэмээн ангилсан бөгөөд мэдээ алдуулах шаардлагатай нөхцөлд л хэрэглэхийг зөвшөөрдөг, бусад тохиолдолд хэрэглэхийг хуулиараа хориглосон байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ