Украин орос хэл дээр хэвлэгдсэн номнуудыг устгалд оруулж байгаа аж. Дээд Радын Хүмүүлэг, мэдээллийн бодлогын хорооны Евгений Кравчукийн өгүүлснээр, дайн эхэлсний дараа Соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу зарим номыг устгах ажлыг гүйцэтгэсэн байна.
Энэ ажлын хүрээнд 19 сая ном шатааж устгаснаас 11 сая нь орос хэл дээр хэвлэгдсэн байсан гэнэ. Үлдсэн ном нь Зөвлөлтийн үед хэвлэгдсэн, Зөвлөлтийн суртал ухуулга бүхий украин хэл дээрх ном байсан талаар УНИАН мэдээлжээ.
Цаашлаад номын сангуудын нөөцийг бүрдүүлэхдээ орос хэл дээр бичигдсэн, Орос зохиолчдын номыг худалдаж авахгүй бөгөөд украин хэл дээрх ном худалдан авах ажлыг эхлүүлсэн байна.
Г.Бямбасүрэн