Турк, Сирид даваа гарагт 7,6-7,8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон мянган барилга нурж, байшингийн нурангинд дарагдан амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Гэхдээ аврах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгаагийн ачаар хоёр өдрийн дараа ч эсэн мэнд үлдсэн хүмүүсийг аврагчид эрж, олон аварсаар байгаа юм.
Анадолу агентлагийн мэдээлснээр, туркийн Шанлыурфа хотод эрэн хайх, аврах ажиллагааны оролцогчид газар хөдөлснөөс хойш 53 цагийн дараа нурангин дороос ой гарантай хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан байна. Түүнийг Йенишехир дүүрэг дэх таван давхар барилгын нурангин дороос олж, эмнэлэгт хүргэжээ.
Туркэд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 6000 орчим болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй энэхүү хөнөөлт газар хөдлөлтийн улмаас Туркэд долоо хоногийн хугацаатай гашуудал зарлаж, улс орон даяар төрийн далбааг бөхийлгөжээ.
Г.Бямбасүрэн