Азербайжаны нийслэл Баку хотын архитектурын бэлгэ тэмдгүүдийн нэг болсон, Гейдар Алиевийн төвийг хоёрдугаар сарын долооны орой Туркийн далбаан өнгөөр гэрэлтүүлжээ.
Туркэд газар хөдөлж, олон мянган хүн амиа алдсан энэ хүнд нөхцөлд Турк болон тус улсын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ нэг байгааг илэрхийлэн Гейдар Алиевийн төвийг Туркийн далбаан өнгөөр гэрэлтүүлсэн аж. Хэдэн өдрийн туршид, орон нутгийн цагаар 22:00 цагт энэ төвийг ийн гэрэлтүүлэх гэнэ.
Эргэн сануулахад , даваа гарагт Туркийн өмнөд хэсэг болон Сирид хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хоёронтаа болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид амиа алдсан хүний тоо 8000-д дөхөж байгаа юм.
Г.Бямбасүрэн