Даваа гарагт Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, дэлхийн улс орнууд газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад олон талаар туслаж байна.
Гэсэн ч Сирийн хувьд олон улсын хоригт байдаг тул зарим бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүндрэл учирж байгаа юм. Тиймээс газар хөдлөлтийн хор уршгийг арилгахын тулд Сирид тавьсан хориг арга хэмжээг цуцлах шаардлагатай гэж Сири дэх Улаан Загалмайн хорооны салбар мэдэгджээ. Салбар хорооны тэргүүн Хбубати хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Сирийн эсрэг хоригийг аль болох хурдан цуцлах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
"Сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн хор уршгийг арилгахын тулд Сирийн эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцлахыг бид уриалж байна. Эрэн хайх, аврах ажиллагааг яаравчлахын тулд бидэнд хүнд тоног төхөөрөмж, эмнэлгийн түргэн тусламж, гал сөнөөх машинууд хэрэгтэй байгаа" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Түүний энэ саналд олон улсын зүгээс ямар нэг тодорхой хариу өгөөгүй, гэхдээ дэлхийн орнууд Сирид тусламж үзүүлнэ гэж мэдэгдсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |