Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга нурж, олон мянган хүн амиа алдсан хүнд нөхцөлд Туркийн оршин суугч, компани бүр гамшгийн хор хохирлыг арилгахад бүхий л чадлаараа туслаж байгаа талаар Туркмен портал мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн Pegasus Airlines компани гамшигт өртсөн бүс нутгуудаас Стамбул орох бүхий л нислэгээ энэ сарын 12-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй болгожээ.. Ингэснээр гамшигт өртсөн Адана, Диярбакыр, Элязыга, Кайсери, Малатья, Кахраманмараш, Газиантеп, Шанлыурфийн оршин суугчид Стамбул руу үнэ төлбөргүй зорчих боломжтой болсон байна.
Түүнчлэн, газар хөдлөлтөд өртсөн мужууд руу явах, тэндээс ирэх зорчигчид тийзээ үнэ төлбөргүй солиулах, эсвэл буцаах боломжтой аж. Энэ нь 2023 оны хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд товлогдсон нислэгийн тийзтэй холбоотой бөгөөд нислэгийн тийзийг 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгахыг компанийнхан зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |