Big Bang-ийн Сынри энэ долоо хоногт шоронгоос суллагдана
Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн асан Сынри энэ өнгөрсөн оны нэгдүгээр сард “Burning sun” шөнийн клубээс хөрөнгө завшиж, мөрийтэй тоглосон, хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан зэрэг хэргээр 18 сарын хорих ял авсан билээ. Түүний шоронд байх 18 сарын хугацаа энэ сарын 11-нд дуусах аж.
Сынри буюу Ли Сын Хюн нь одоогоор Сөүлээс 80 км зайд орших Ичоны цэргийн шоронд хоригдож байгаа аж. Шүүх хурлын эхний шийдвэрээр Сынрид гурван жилийн хорих ял өгсөн байсан ч тэрбээр бүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн тул 18 сар болгож бууруулсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ