Хоёрдугаар сарын таван, зургаан гэсэн хоёр хоногийн дотор дэлхий даяар дөрвөөс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 241 бүртгэгджээ. Энэ талаар Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлтийн төв мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, Турк, Сири, Индонез, Мексик, Казахстан, Иран, АНУ-ын Аляска, Орос, Японы маргаантай Курилийн арлууд дээр газар хөдлөлтүүд болжээ. Түүнчлэн Чили, Филиппин, Папуа-Шинэ Гвинейд ч хүчтэй чичирхийлэлтүүд бүртгэгдсэн байна. Эдгээрээс хамгийн хүчтэй чичирхийлэлтүүд нь Туркийн дорнод болон төв хэсгүүдэд, мөн Сири, Индонезид бүртгэгдсэн гэж газар хөдлөлт судлаачид мэдэгджээ.
Эргэн сануулахад, даваа гарагт Турк, Сирид 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Энэ байгалийн гамшгийн улмаас олон мянган барилга нурж, Турк, Сирид амиа алдсан хүний тоо 7800-г давжээ.
Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 7800 гаруй хүн амиа алдав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |