Индонезийн Баруун Папуа мужид тус улсын агаарын тээврийн компанийн нисгэгчийг барьцаалжээ. Нисгэгч нь Шинэ Зеландын иргэн аж. Энэ талаар Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс мэдэгджээ.
Radio New Zealand-ын мэдээлснээр, дайчид Ндугд жижиг онгоцыг галдан шатаасны дараа нисгэгчийг барьцаалсан байна. Тухайн үед онгоцонд таван зорчигч байсан бөгөөд тэдний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Хүн барьцаалсан хэргийн хариуцлагыг алан хядагч байгууллагад тооцогддог, Баруун Папуагийн Үндэсний чөлөөлөх армийн дайчид өөрсөд дээрээ авсан байна. Баруун Папуагийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс нааш нисгэгчийг суллахгүй хэмээн дайчид мэдэгджээ.
Шинэ Зеландын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Индонези дэх Шинэ Зеландын Элчин сайдын яамны ажилтнууд нисгэгчийг суллах тал дээр ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |