ОХУ-ын арми хоёрдугаар сарын долооны өдөр Украины хэд хэдэн газарт агаарын түгшүүр зарлажээ. Тэр дундаа Харьков хотод түгшүүр дугарч, дараа нь энэ хот пуужингийн цохилтод өртсөн байна.
"Анхаар! Эзлэн түрэмгийлэгчид цохилт өгч байна" хэмээн Харьков мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубов Телеграмм хуудсандаа бичээд, иргэдийг нуувчинд орохыг уриалжээ.
Мөн өдөр Харьков мужид агаарын түгшүүр зарласан байна. Харьков хотын дарга Игорь Тереховын өгүүлснээр, хотод зургаан удаа дэлбэрэлт болжээ. Хотын Киев дүүрэг дэх үйлдвэрийн объектод цохилт өгсөн гэх мэдээлэл батлагдсан бөгөөд өөр газруудад ч гал гарсан талаар DW мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |