Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Цагдаа байхдаа 17 жил эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн эрд ялын дээд хэмжээ оноов
2023-02-08

Лондон хотын цагдаагийн алба хаагч асан Дэвид Кэррик 12 эмэгтэйг хүчирхийлсэн хэргээ хүлээсний дараа Лондонгийн шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

Өдгөө 48 настай Кэррик хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргах хүртлээ хамгийн багадаа 30 жил хоригдох аж. Тэрбээр 2003-2020 оны хооронд нийт 17 жилийн туршид бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлджээ. Лондон хотын оршин суугч эмэгтэй Сара Эверардыг цагдаагийн ажилтан Уэйн Казенс хүчирхийлэн хөнөөсөн хэрэг шийдэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа Кэррикийн хохирогчдын нэг энэ түүхийг олж сонсоод 2021 онд хууль сахиулах байгууллагад хандах шийд гаргаснаар цагдаагийн ажилтан асан Кэррикийн хэргүүд ил болсон байна. 

Кэррик 2001 онд 26 настайдаа Лондонгийн цагдаагийн газар алба хаах болжээ. 2005 онд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр хэрхэн ажиллах курст суусан бол парламент, засгийн газар болон элчин сайдын яамдын барилга хамгаалдаг хэлтэст 2009 онд оржээ. Кэррикийг  алба хааж байх хугацаанд хүч хэрэглэсэн тухай гомдлууд түүний нэр дээр удаа дараа ирж байсан ч хэргийг албан ёсоор шалгаж байгаагүй аж. 

Кэррик анхны гэмт хэргээ 2003 онд үйлджээ. Тэрбээр баранд нэгэн эмэгтэйтэй танилцаж, түүнд өөрийгөө цагдаа хэмээн танилцуулж, аюулгүй хэмээн тайтгаруулж байгаад дараа нь хүчирхийлсэн байна. Дараагийн хэрэг нь 2004 онд болсон бөгөөд хохирогч нь цагдаад хамт ажилладаг эмэгтэй байжээ. Эмэгтэй түүнтэй шөнийг өнгөрүүлэхээр зөвшөөрсөн ч түүнийг хүсээгүй байхад хүчирхийлсэн аж. Энэ хоёр хэргийн хохирогч хоёулаа тухайн үед гомдол гаргаагүй байна. Мөн дараагийн хохирогчид нь ч Кэррик өөрөө цагдаа байсан тул эмээж, цагдаад хандаагүй аж. 

Кэррикийн бусад хохирогчдын дунд дөнгөж танилцсан эмэгтэйчүүд төдийгүй өмнө нь хэдэнтээ уулзаж байсан эмэгтэйчүүд ч байжээ. Тэрбээр бэлгийн төдийгүй сэтгэлзүйн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэнэ. Нэг хохирогч эмэгтэйг боол хэмээн нэрлэсэн бол нөгөө хоёрыг нь шатны доорх жижиг өрөөнд түгжиж байжээ. Мөн өөр нэг эмэгтэйг гэр бүл, найз нөхдөөс нь харилцааг нь таслаж, идэх, унтахыг нь ч хянадаг байсан гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад Кэррик эмэгтэйчүүдэд итгэл олох, дараа нь айлган сүрдүүлэхийн тулд албан тушаалаа ашигладаг байсан нь тогтоогджээ. Тэрбээр хүчирхийлэл үйлдэхдээ гав ашигладаг байсан бол нэг хохирогч руу албаны зэвсгийнхээ зургийг явуулаад "Хэн энд эзэн нь вэ гэдгийг санаж яв" хэмээн сүрдүүлсэн аж.

Согтуу байхдаа нэг бус удаа гэмт хэрэг үйлдсэн Кэррик өсвөр насандаа архи хэтрүүлэн хэрэглэдэг эцэг эхийнхээ хүчирхийллийн золиос болж байсан гэдэг нь шүүхийн сонсголын үеэр тодорхой болсон гэнэ. Түүнчлэн тэрбээр баривчлагдсан үедээ амиа хорлохыг завдсан байна. Гэсэн ч шүүгч Бобби Чим-Грабб ялын тогтоол уншихдаа Кэррикийг "мангас" гээд Кэррик хийсэн хэрэгтээ гэмшсэндээ биш харин өөрийгөө л өрөвдсөндөө амиа хорлох гэсэн хэмээжээ.

Кэррикт ял оноосны дараа Лондонгийн цагдаагийн газрын комиссар Марк Роули иргэдэд хандан уучлалт гуйгаад, эмэгтэйчүүд цагдаад итгэх итгэлийг эргүүлэн авчрахын тулд шинэчлэл хийнэ хэмээн амласан байна.

"Тэр цагдаагийн ажлаа хамгийн гутамшигтай байдлаар ашигласан. Тэр цагдаад ажиллах ёсгүй хүн байсан. Бид хангалттай сэрэмжтэй, хатуу чанга байж чадсангүй, тиймдээ ч сэрэмжлүүлгийг олон жилийн туршид анзааралгүй өнгөрсөн байна. Үүнд бид үнэхээр харамсаж байна" хэмээн Роули мэдэгджээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09