Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мавританийн нийслэл Нуакшот хотод очжээ. Энэ нь ОХУ, Мавританийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайд тус улсад айлчилж байгаа анхны тохиолдол юм.
Коммерсант сонины мэдээлснээр, айлчлалын үеэр Сергей Лавров Мавританийн Ерөнхийлөгч Мохамед ульд Газванитай уулзаж, Гадаад хэргийн сайд Мохамед Салем ульд Мерзуктэй хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Хэлэлцээрийн үеэр талууд тэнгисийн загас агнуурыг хөгжүүлэх зэрэг олон асуудал хөндөнө гэж Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Сергей Лавров Африкийн орнуудаар айлчлал хийж байгаа бөгөөд Мавританиас өмнө, нэгдүгээр сарын 23-ны өдөр тэрбээр ӨАБНУ-д зочилсон бол нэгдүгээр сарын 24-ний өдөр анх удаа Эсватинид айлчилсан юм. Дараа нь, хоёрдугаар сарын долооны өдөр тэрбээр Малид айлчилж, удирдлагуудтай нь уулзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |