Тов ёсоор Засгийн газар маргааш хуралдах ёстой. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон байна.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Турк Улсад дэмжлэг үзүүлэхээр 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын үндэсний аврах баг болон нэн шаардлагатай эд материалын тусламж илгээх шийдвэрийг эцэслэх юм. Мөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Уншиж байна |