Америкийн био анагаах ухааны инновацийн Терасаки хүрээлэнгийн судлаачид нүдийг хуурайшуулдаггүй контакт линзний анхдагч хувилбарыг бүтээжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ линзэнд бичил суваг байршуулсан тул энэ сувгийн ачаар нүд ирмэх үед нулимс сувагаар дамжин, линзний доогуур орох аж. Туршилт хийхэд бичил сувгаар дамжин нулимс дамжин, нүдэнд хүрч байсан бөгөөд ингэснээр контакт линз зүүснээр үүсдэг хуурайшилтыг багасгаж чадна гэж эрдэмтэд мэдэгджээ.
Дараагийн удаад энэ линзийг нүд хуурайших эмгэгтэй амьтад дээр, үүний дараа хүмүүс дээр турших юм байна. Нүд хуурайшуулдаггүй энэ линзийг хэзээ олноор нь үйлдвэрлэх нь тодорхойгүй, гэхдээ туршилт амжилттай болвол үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэж найдаж байгаагаа судлаачид илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |