Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Туркийн газар хөдлөлт: Иргэд гэмтсэн хүмүүст тусалж, цусаа өгөхөөр дугаарлаж байна
2023-02-07

Даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон  мянган барилга нурсны улмаас хүмүүс олноор амиа алдаж, 15 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Эмнэлгийн ачаалал хэтэрч, газар хөдлөлтийн бүсэд байх эмнэлгүүд өвчтөнөөр дүүрсэн талаар Анадолу агентлаг мэдээлжээ. 

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд цусны нөөц шаардлагатай байгаа тул Туркийн оршин суугчид нутаг нэгтнүүддээ туслаж цусаа өгөхөөр эмнэлгүүдэд урт дараалал үүсгэн зогсож байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрзурум, Эрзинжан, Агра, Ардахан, Карс мужууд дахь Улаан хавирган сар нийгэмлэгийн цус цуглуулах төв дээр ч хүмүүс олноороо дугаарлажээ.

 

Үүний зэрэгцээ Туркийн Үндэсний батлан хамгаалах яамны энгийн болон цэргийн мэргэжилтнүүд тус улсын 10 мужид цус хандивлах аянд нэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин