Орос, Украины дайнд Украины талд хүч нэмэгдүүлэх зорилгоор Европын орнууд зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд энэ тусламжид Польш улс нэгдсэн юм. Харин үүнд Чечений тэргүүн Рамзан Кадыров дургүйцэж байгаагаа илэрхийлэн, "Украины дараагийнх нь Польш" хэмээн Телеграм хуудсандаа сүрдүүлжээ.
"Украинд дэмжлэг өгөх хүрээнд Варшав өөрийн цэргийн нөөцөө шавхахаар шулууджээ. Одоо тэр ч татагдан орлоо. Цэргийн тусгай ажиллагаа амжилттай дуусаж, Орос улс дараагийн орноо нацистгүй, цэрэггүй болгох ажлаа эхлүүлвэл яах вэ? Польш чинь газрын зураг дээр Украины дараа байдаг шүү дээ!" хэмээн Кадыров бичжээ.
Мөн Польш руу дайрах ийм эрмэлзлийг өөртөө тээж явдгаа ч нэмж өгүүлсэн байна.
"Нуугаад яах вэ, Польшийг цэрэггүй болгох эрмэлзэл надад ч бий. Чөтгөрийг шүтэх ёстой хийх тэмцэл Европ даяар, нэн тэргүүнд Польшийн нутагт үргэлжлэх ёстой гэж би нэг бус удаа хэлж байсан" хэмээн Кадыров бичжээ.
Энд дуулгахад, ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров Путинийг дэмжигч, Украинд өдүүлсэн Оросын дайныг идэвхийлэн дэмждгээрээ алдартай. Тэрбээр дайн эхэлсэн эхний үед л Чечениэс тусгай бүлэг байгуулан фронт руу илгээж байсны дээр өсвөр насны хөвгүүдээ ч "дайнд оролцуулна" хэмээн мэдэгдэж, фронт дээр аваачиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |