Даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлт болж, үүний араас 40 гаруй чичирхийлэлт мэдрэгдэн, хөрш Сири улсад ч ноцтой хохирол дагуулсан. Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон энэ гамшгийн улмаас Турк, Сирид амиа алдсан хүний тоо 4000-ыг даваад байна.
Газар хөдлөлтийн улмаас Туркэд 5000 гаруй барилга нурсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх үзүүлэлтийг чангатгахаас өмнө буюу 2000 оноос өмнө баригдсан барилгууд байсан гэж Аль-Жазира мэдээлжээ.
Даваа гарагийн үдэш гарсан мэдээллээр Туркэд нийтдээ 5600 гаруй барилга нурсан байна. Газар хөдлөлтийн голомт нь хоёр сая хүн амтай Газиантеп хотын орчимд байсан бөгөөд энд гэхэд л олон мянган үйлдвэрийн барилга болон орон сууц байдаг.
Энэ улсад 1999 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа барилгуудад тавигдах газар хөдлөлтөд тэсвэртэй байх шаардлагыг чангатгажээ. Ингэснээр шинээр баригдаж буй барилгууд энэ шаардлагыг баримтлаж байгаа, гэхдээ Туркийн нийт барилга байшингийн 65 хувь нь 2000 оноос өмнө баригдсан барилгууд байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |