Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Т.Аюурсайхан УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
2023-02-07

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа.

 

 

Тэрбээр энэ тухайгаа "Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.

 

Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.

 

Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

 

Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.

 

Надад өндөр итгэл хүлээлгэж, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Одоо таныг ШОРОН хүлээж байна.
2023-02-07
Одгийв:
Оюун эрдэнэ сайн ажиллаж бна, харин гэмт хэрэгтнүүд л огцруулах энэ тэрээр юм санаачилж их Сандарч бна
2023-02-07
Зарди:
Хулгайч Нараа даруй чөлөөлөөд бүгдийг нь шалгуул, хамсаатнууд нь бас ЯС нь хавталздаг бага биз
2023-02-07
Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Мөнхбатыг явууллаа, араас нь Аюурсайханыг явуулах нь, явуулах нь гэж ер нь өргөдлийг нь өгүүлчихлээ! Раднаасэдийг ч "боочихсон" юмдаг уу!? Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй! Сонсох нь УИХ-ын 17 гишүүн АТГ-д мэдүүлэг өгчээ! Дөнгөж сая УИХ-ын гишүүн Алтанхуяг, Ганхуяг, Амартүвшин, Баатарбилэг нарын хэрэг шүүхэд шилжлээ! Нөгөө таван гишүүний (нүүрсний тээвэртэй холбоотой) асуудал удахгүй нэг тийш болох янзтай! Энэ бол нэгийн даваа! Хоёрын даваа нь намын бүлэг яах бол? Манай намд нүүрсний хулгайч байхгүй гэдэг бүлгийн даргатай! Парламент намаас тусдаа ард түмнээс сонгогдсон бүтэц тул Оюун-Эрдэнэ намын даргын хувьд шахлаа ч шахалтаас үл хамаарч шийдвэр гаргана. Гурвын даваанд УИХ нь тэднийг явуулах уу? Энэ даваанд олон нийтийн шахалтаар давж чадах байх! Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд гол түшиг тулгуур бол олон нийт, нөгөө сонгосон ард түмэн! Дөрвийн даваанд прокурор яах бол!? Шалгахыг бол шалгаад явуулдаг. Гэтэл АТГ-аас шилжүүлсэн хэргүүдийн 50 хувь нь л шийдэгддэг шүү! Үүнийг шийдэхийн тулд "Прокурорын мөрдөн"-г сэргээж, Галдаа гуай шиг "багшдаа ял өгөхөөс буцахгүй!" шударга хүн тавьж болно! Тэгвэл арван хуруундаа алтан бөгжтэй прокуроруудыг шахаж чадна!
2023-02-07
Одгийв:
Оюун эрдэнэ сайн ажиллаж бна, харин гэмт хэрэгтнүүд л огцруулах энэ тэрээр юм санаачилж их Сандарч бна
Түүний дараа шүүх бол цолны даваа! Шүүх бол үе үеийн улстөрчдийн шургалуулсан нөхдөөр дүүрсэн, худалдагдсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай нотлогдсон бөгөөд хамгийн гол нь бие даасан засаглал! Үүнийг давбал алдар цолоо дуудуулна! Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг удаан харлаа! Лав л АТГ-аас шалгаж байгаа хэргийн тоо 18 дахин, хохирлын хэмжээ 180 дахин өссөн гэдэг статистик бол мань эр авилгачид, нүүрсчдийн бүлэглэлтэй овоо нүдэлдэж байна гэсэн үг шүү! Өнгөрсөн жилийн илрүүлсэн хохирол 96 тэрбум байснаа энэ жил 2,4 их наяд болж! Нэгэнт байдал ийм бол би МАН-ын гишүүн бус гээд Л.Оюун-Эрдэнийг дэмждэггүй юм гэхэд иргэний хувьд энэ тэмцлийг нь дэмжих ёстой биз дээ!? Л.Оюун-Эрдэнэ, Л.Нямбаатар нар лав нүүрсний хулгайд орж, гараа хөөдөөгүй юм байна. Дургүйдээ ороогүй гэх ч хаашаа юм, өнөө шударга Аюурсайхан нь хүртэл тас хар гартай болчихсон, цагаан бээлийтэй яваад байсныг бодоход... Үнэндээ цаадуул нь оруулаагүй л байх! Тиймээс нүүрснийхэнтэй яс үзэж байна, ямар нэг сэжмээр барьцаатай бол ингэж чадахгүй л дээ! Дээр нь залуу үе өөр гэдэг шиг энэ асуудлын цаана гарах эрмэлзэл харагдаад байна! Нүүрсний асуудал хөөсрөөд хагас жил болоход нэг ч алхам буцаж гишгээгүй нь ийм итгэл төрүүлээд байна!
2023-02-07
Одоо асуудал үүснэ! Ийм эгзэгтэй үе тулбал парламентаас ЗГ-ыг огцруулах хуйвалдаан улайм цайм явна шүү! Нөгөө таван гишүүн бүлэг байгуулаад 20 гаруй хүнтэй болсон гэдэг бол асуудал мөн! Зүгээр сууж байгаад бүхнээ алдсанаас ЗГ-ыг унагах гэж оролдох нь тэдний хувьд дээр!Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд яс хаях гэж МАН, С.Баярцогтын АН-ынхан тамираа тасартал үзэж байна! Нүүрсний хэрэгт нэрлэгдсэн 5 "Эрдэнэс ТТ"-гоос "2 саяын ноогдол ашиг тараа, 40 хувийг ард түмэнд өг!" гэсэн популист сум тавиад нумаа нуусан. Одоо талбай дээр алдагдалтай компаниас ноогдол ашиг нэхсэн хүмүүс яаж ийгээд жагсаал эхлүүлэх гээд үзээд байна! Өмнө нь иргэн бүрт 125 сая оногдох шуугиан жагсаал дэглэсэн! Ноогдол ашиг өгөхгүй бол "ЗГ оцгор!" гээд эхэлнэ... Аз болоход өмнөх жагсаалын үед органик жагсагчид жүжигчин хүү, хөлсний тайчигчдын хатгалгаа автаагүй! Гэхдээ зарчмын хувьд нүүрсний хулгайтай тэмцэх аливаа үйлдлийг дэмжих ёстой учраас тэр хүү, нүцгэлэгчдийг жагсагчид дэмжиж байсан, би ч адил! Одоо тоглоомын өргийг харвал нүүрсний хулгайтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа хэн ч бай Оюун-Эрдэнийг дэмжих ёстой болчихлоо! Зарчмын хувьд... Харин нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр ЗГ-ыг унагах гэж оролдох нь баавгай эзнийхээ нүүрэн дээр суусан ялааг алах гээд мунаар цохидог шиг юм болох янзтай! Гол нь Оюун-Эрдэнэ нүүрсчидтэй үзэлцэх явцдаа намынхаа хамгийн том, баян, өргөн сүлжээтэй бүлэглэлтэй, журмын нөхөдтэйгөө байлдаанд орчихлоо! МАН- д таагүй хүн аль талд орох нь тодорхой! Нүүргүй загнах нь шударгын шинж гэж В.Инжинаш хэлсэн байх аа!?
2023-02-07
ЗОЧИН:
ТЭГСЭН ДЭЭРЭЭ, ШУДАРГА ЦАРАЙЛЖ ЧОНОНЫ АРЬС НӨМӨРЧ ХОНИНЫ ДҮРД ТОГЛОСОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧАА???ТЭР МӨНХБАТЫГ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖ БАРЬЖ ХОРЬ ХУЛГАЙЧУУДЫГ? ЭЭЖИЙГЭЭ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ НЭРЭЭР УУЖ ИДСЭН МӨНГӨӨ АВААД ЗУГТАХ ГЭЖ БАЙНА? САГСУУ МӨНХБАТ? ИЙМ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЮМНУУД ЧИНЬ ХУЛГАЧ БАЙДАГ ЮМ? ЕР НЬ МАН-ЫН 62, САЙД, ДЭД САЙДУУДТАЙГАА НИЙЛЭЭД БҮГД ХУЛГАЙЧИД ШҮҮ? МОНГОЛЫГ ИДЭЖ УУЖ ДУУСГАЖ БАЙНА?
2023-02-07