500 гаруй Мэрилин Монро хорт хавдрын эсрэг нэгджээ

500 гаруй Мэрилин Монро хорт хавдрын эсрэг нэгджээ

Австралийн Брайтон эрэгт жил бүр болдог “Marilyn Jetty” усанд сэлэлтийн тэмцээн энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд шаргал хиймэл үстэй, нарны шил, цагаан усны хувцас өмссөн хүмүүсээр дүүрэн байлаа. 


Тус арга хэмжээний 10 жилийн ойд Мэрэлин Монрогийн дүрийг даган дуурайсан 513 хүн оролцсон байна. 

 

 

Мэрилиныг үүсгэн байгуулагч Сара Тинни 2007 онд ээжийгээ хорт хавдраар алдсаны дараа энэхүү арга хэмжээг эхлүүлж байжээ. 

 

Тэрбээр "Би жил бүрийн энэ өдрийг хамгийн их хүлээдэг болсон. Энд цугларч буй шинэ Мэрилин Монро нар хорт хавдрын улмаас алдсан хайртай хүмүүсийнхээ түүхийг ярилцаж бие биедээ сэтгэлийн дэм өгдөг. Би энд ирсэн бүх хүний сэтгэлийг маш сайн ойлгож байна. Тэдэнд туслахад цаг үргэлж бэлэн байх болно оо. Энэ жилийн арга хэмжээнд нийт 513 хүн оролцож, 220 мянган австрали доллар цугларчээ. Би үүнийг үнэхээр төсөөлж байсангүй. Гайхалтай биш гэж үү" гэсэн юм. 


Зохион байгуулагч Сара Тинни цугларсан мөнгөө Өмнөд Австралийн хорт хавдартай тэмцэхэд туслах бүлэг болох “Хорт хавдрын зөвлөл”-д хандивласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ