БНАСАУ-ын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан томоохон цэргийн парадад Хойд Солонгосын арми хүйтэн цаг агаарын нөхцөлд бэлтгэж байхад удирдагч Ким Жон Ун нь 35 өдрийн туршид олны өмнө гарсангүй гэж The Mirror мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн парад мягмар эсвэл лхагва гарагт эхлэх ёстой гэнэ. Гэсэн ч хоёрдугаар сарын тавны өдөр Ким Жон Ун Улс төрийн товчооны хуралд суугаагүй аж. Энэ нь Ким Жон Ун намын хуралд суугаагүй гурав дахь тохиолдол бөгөөд өмнө нь 2022 оны зургаа болон есдүгээр сард Ким чухал асуудал хэлэлцэх хурлуудад суугаагүй гэж The Mirror мэдээлжээ. Гэхдээ энэ улсад хэдэн жилийн өмнө журам өөрчлөгдөж, Ким Жон Ун өөрөө зөвшөөрсөн бол түүнгүйгээр хурал явуулахыг зөвшөөрсөн байна.
Энд дуулгахад, дэлхийн хэвлэлүүд Ким Жон Уныг удаан хугацаанд олны өмнө гарахгүй байх тохиолдлыг анхааралтай ажиглаж, төрөл бүрийн таамаглал дэвшүүлдэг юм. Чухамхүү ийм үеэр Ким Жон Уныг хүнд өвдсөн, залгамжлагч нь удахгүй тодорно гэх зэрэг мэдээлэл гардаг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |