Өвлийн сүүл сар дундаа орж, хаврын урин цагтай золгоход хэдхэн хоног үлдээд байна. Гэвч нийслэлийн зарим хэсэг халаалт дулааны доголдлоос үүдэн айл өрхүүд зутруухан өвөлжиж байна.
Дүн өвлийн хүйтнээр халаалт доголдол халуун ус тасрах нийслэлийн зарим хэсэгт хэвийн үзэгдэл болоод байна. Бүр тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн баруун бүс. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэд хэдэн хорооллын халаалт амьтай төдий. Шалтгаан нь "Амгалан" дулааны цахилгаан станц доголдсон, энэ сарын 14 хүртэл халаалт хэвийн хэмжээнээс доогуур температуртай байх талаар мэдээлэл өгч байна.
Энэ бол анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур "Амгалан" дулаан цахилгаан станцын тогоонд цооролт үүссэн. Үүнээс үүдэн Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Үүний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд “Амгалан“ дулааны цахилгаан станцын дотооддоо засвар хийж мөн л айлуудын халуун ус тасарч, халаалтын температур буурсан. Ийнхүү "аргална даа" хэмээн ам гарсан Б.Чойжилсүрэн сайд Баянзүрх дүүргийн баруун бүсийн иргэдийн зутруухан өвөлжүүлж байна.
Уншиж байна |