АНУ Оросоос хөнгөн цагаан импортлоход 200 хувийн татвар ногдуулах асуудлыг авч хэлэлцэж байгаа бөгөөд энэ долоо хоногт эцсийн шийдвэрээ гаргаж магадгүй гэнэ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
АНУ-ын эрх баригчид Оросын хөнгөн цагаантай холбоотой хориг тавих асуудлыг 2022 оны хоёрдугаар сард буюу дайн эхлэх үед л авч хэлэлцэж эхэлсэн ч ийм хориг тавихаас татгалзаж байв. Харин Орос хөнгөн цагааны зах зээл дээр өрсөлдөгчөө шахахын тулд энэ бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж байна гэж АНЖ үзсэн учраас их хэмжээний татвар ногдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Оросын хөнгөн цагаан экспортлогч гол компани нь бизнесмен Олег Дерипаска үүсгэн байгуулсан "Русал" компани юм. Дерипаска Орос, Украины дайн эхлэхээс ч өмнө АНУ-ын хоригт багтаж байв.
Энд дуулгахад, Украинд дайн эхлэхээс өмнө АНУ худалдан авч буй нийт хөнгөн цагааны 10 орчим хувийг Оросын нийлүүлэлт эзлэж байлаа. Харин олон улсын хориг тавьснаас хойш Америкийн зах зээл дэх Оросын экспортлогчдын бүтээгдэхүүн гурван хувь хүртлээ буурчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |